Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Бизнесийн гараагаа бид 1992 оноос эхэлсэн бөгөөд олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр Монгол улсын төдийгүй дэлхийн жишигт хүрсэн  бахархам бүтээн байгуулалтуудыг хийж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан олон салбарт хөрөнгө оруулалтыг амжилттай хийж ирлээ. 

 

Асар хурдан хугацаанд хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөөний өндөр ур чадвар, мэдлэг туршлага шаардах болсон энэ цаг үед бизнесийн ертөнцөд амжилт гарган, урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж, өндөр ахиц дэвшилд хүрэхийн тулд бид олон талт бизнесийн арвин туршлага, цаг үеэ мэдэрсэн шинэ шилдэг санааг хөгжүүлж, хөрөнгө санхүүгийн өндөр чадавхи нөөцтэй байж,  ирээдүйдээ итгэлтэй, амжилтанд хүрэх зорилго тэмүүлэлтэй, өндөр ур чадвар мэдлэг боловсролтой хамт олныг нэгтгэн, менежментийн шилдэг шийдлийг хэрэгжүүлэн ажиллах нь чухал гэж би боддог.

 

Тиймээс бид салбартаа тэргүүлэгч хүчтэй тоглогч нь байх, хүний нөөцийн бодлогоороо манлайлах, бизнесийн оролцогч талуудынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгах, гүйцэтгэлийн чанарыг өсгөх, шилдэг менежментийн арга туршлагыг нэвтрүүлэх зэрэг зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг маань Монгол улсын төдийгүй дэлхийн улс орнуудад үнэлэгдсэн манай компанийн нэр хүндтэй салшгүй холбоотой юм.

 

Бид ирээдүйгээ итгэл төгс өөдрөг хүсэл тэмүүлэлтэй харан ажилладгийн хувьд цаашид хийж хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах хөрөнгө оруулалтууд, улс эх орны хөгжил цэцэглэлтийг хурдасгах төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна.

 

Тиймээс бизнесийн шинэлэг санаа, шинэ хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахдаа үргэлж баяртай байх ба биднийг зорин ирсэн ажил хэрэгч, бүтээн туурвигч хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.Та бүхний өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

 

Миний хамт олон миний бахархал.

Хүндэтгэсэн, Төмөрхуягийн Энхболдсодон
Чоно Группийг үүсгэн байгуулагч

Ulaanbaatar, Mongolia
controls_next
controls_toggle
controls_prev

PUBLIC API