“Чоно групп” компани нь 1992 онд анх бизнесийнхээ гарааг эхэлж байсан бөгөөд өнгөрөгч хугацааны арвин туршлага, чадварлаг боловсон хүчин, хөрөнгө оруулалтын менежментийг амжилттай хэрэгжүүлэн ажилласаны үр дүнд Монгол улсын тэргүүлэгч томоохон компаниудын нэг болж чадсан юм. Бид улс эх орны тэргүүлэгч гол салбаруудад хөрөнгө оруулалтаа хийж шилдэг компаниудыг бий болгон ажилласаар байна.