Чоно Группийн хүний нөөцийн бодлого

Манай Групп хүний нөөцийн бодлогоороо улсдаа тэргүүлэгч байж, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй брэнд хамт олныг хөгжүүлэн тэдний өндөр бүтээмж, чадварлаг гүйцэтгэлийг шударгаар үнэлдгээрээ бид ямагт бахархдаг.

 

Бидний амжилтын “үндэс” бол ажилчдын маань оролцоо, гаргасан санал санаачлага, хийж бүтээсэн хөдөлмөрийн үр дүн байдаг бөгөөд үргэлж хамтдаа хөгжин дэвшихийг тэргүүнд тавьдаг.

 

Бидэнтэй нэгдсэнээр танд олон боломжууд үргэлж нээлттэй байх болно.

 

Ажлын таатай орчинд нөхөрсөг хамт олны нэг нь байх боломж

  • Нэгэн зорилго тэмүүллийн төлөө хамтдаа  
  • Бие биедээ дэм өгч, мэдлэг мэдээллээ хуваалцдаг
  • Эерэг дотно, өөриймсөг уур амьсгалыг буй болгосон орчин нөхцлийг бүрдүүлэхийг бид эрмэлздэг.

 

Таны мэдлэг ур чадвар, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх боломж

  • Таны мэдлэг, ур чадвар, бодит үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан нэмэгдэл цалин, ажилласан жил, тогтвор суурьшлаас хамаарсан нэмэлт урамшуулал зэрэг тогтвортой цалин хамгамжийн системийг танд санал болгож байна.

 

Бизнесийн олон салбарт өөрийгөө сорих боломж

  • Манай Групп нь үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, зоогийн газар, тээвэр, уул уурхай, банк санхүү гэх мэт бизнесийн бүхий л салбарт хөрөнгө оруулан төсөл хэрэгжүүлдэг бөгөөд та бидэнтэй нэгдсэнээр Монгол Улсынхаа бүтээн байгуулалтанд гар бие, хувь нэмрээ оруулж салбар бүрт өөрийгөө хөгжүүлэн, таних боломжтой.
Ulaanbaatar, Mongolia
controls_next
controls_toggle
controls_prev

PUBLIC API