БОЛОВСРОЛ, ХҮҮХДҮҮД, ИРЭЭДҮЙ

  • “Мишээл Групп” ХХК болон түрээслэгч нар Жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар 3-8 насны өнчин хүүхдийн асрамжийн газрын “Бүжин” бүлгийг  тохь тухтай болгон шинэчлэн иж бүрэн засварлах “Өнөр бүл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.  Энэ төсөл нь 2 сарын турш үргэлжилсэн бөгөөд нийт 82 сая төгрөг зарцуулан 2017 оны 5-р сарын 31-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр хүлээлгэн өгсөн.

  • Энэхүү төслийн үргэлжлэл болгож, шинэ жилийн баярыг тохиолдуулан  12-р сарын 1-ны өдөр тус асрамжийн газрын 2-9 насны 70 хүүхдийг нэг өдөр аялуулах “Мишээлтэй хүүхдүүд” хөтөлбөрийг “Мишээл Групп” ХХК, “Нийслэл Дэлгэц” ХХК-тай хамтран санаачлан “KFC Mongolia”, “Алтан жолоо групп”, Хүүхэлдэйн театрын хамт олон, Бумбардай номын багууд дэмжин “Алтан залаат азарган тахиа” жүжиг үзүүлэн, KFC-д хооллон, Сансар худалдааны төвийн бэлгийг гардуулав.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Марсаас ирсэн охин” хүүхдийн номыг хэвлүүлэх ажлыг санхүүжүүлсэн  бөгөөд түүнийгээ өнчин хүүхдүүдэд бэлэг болгон дурсгав. Энэ ном нь хүүхдүүдэд амьдралын суурь зарчмуудыг зааж сургадаг бүтээл буюу бусдыг хүндэтгэж, гадуурхахгүй байх, сургуульдаа багш нарынхаа үгийг анхааралтай сонсож, сайн суралцаж, бусдыг анхны харагдах байдлаар нь дүгнэхгүй хүндэтгэлтэй хандах тухай өгүүлдэг.
  • 1992-1995 он хүртэл Монголын Хүүхдийн Ордны Харшийн сүлд модны наадам-ын үйл ажиллагааны бүх зардал, бэлгийг ивээн тэтгэж байсан. Жил бүр 4500 хүүхдийн гарын бэлгийг гардуулсан. 
  • 2012-2016 оны хооронд группийн 2 залуу ажилтанд АНУ болон Сингапур улсад сонгосон чиглэлээрээ Магистрын зэрэг горилох хөтөлбөрт суралцахад бүтэн тэтгэлэг олгосон бөгөөд одоо 1 ажилтан Австрали улсад суралцаж байгаа болно. 
  • МУИС-ийн шилдэг оюутнуудын дунд “БИЧИЛ БИЗНЕСИЙН ТӨСӨЛ” сэдэвт уралдаан зохион байгуулж 1-р байр эзэлсэн /МУИС-ЭЗС-ын 3-р курсын/ оюутан Б.Баасансүрэнд Чоно Финанс ББСБ нь өөрийн компаний нэрэмжит тэтгэлэг олгов.
  • Нийслэлийн СБД-ийн 45-р дунд сургуулийн ахмад багш Б.Цэцэгмаагийн хүүхдийн төлөвшил, хөгжилд зориулсан ном хэвлүүлэх ажилд хувь нэмэр болгон буцалтгүй тусламж үзүүлэв.
  • СЭЗДСургуулийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн залуу багш Г.Билэгээг цаашид Монгол улсын боловсролын салбарт оруулах хувь нэмрийг нь дэмжиж компанийн нэрэмжит шагналаар шагнав
  • Монгол улсын Ерөнхий Сайдын санаачилсан Зөгийн үүр хөтөлбөрийг дэмжиж ажилласан бөгөөд энэхүү хөтөлбөрийн  зорилго нь гадаад оронд суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийг эх орондоо буцан ирж ажиллаж амьдрахад нь уриалах байсан юм. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд нутагтаа ирж буй иргэдэд амьдрахад таатай орчинг бүрдүүлэх, сайн чанарын орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэн ажилласан. Түүнчлэн тухайн хөтөлбөрийн хүрээнд иргэдийг боломжит цалин хөлс бүхий ажлын байруудаар ханган ажилласан.