Хөрөнгө оруулалтын холдинг компани болох Чоно Групп нь үл хөдлөх хөрөнгө, гадаад худалдаа, үзэсгэлэн яармаг, бизнесийн зориулалттай талбайн түрээс, зочид буудал, тээвэр зуучлал, уул уурхай болон хөдөө аж ахуйн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. 
Бид ирээдүйтэй төслийг аль ч үе шатанд нь, өөрөөр хэлбэл концепци гаргах, төслийн хэрэгжилтийн эхэн үе, бизнес төлөвлөгөөний сайжруулалт болон өргөжин хөгжих зэрэг бүхий л үеүдэд хөрөнгө оруулалт хийж, санхүүжилт болон удирдлага менежментийн аль алинаар дэмжлэг үзүүлэн ажилладаг. Хамтран ажиллах боломжит төслүүдийн хувьд стратегийн болон мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажилладаг. 

Бид хөрөнгө оруулалтын зорилтоо итгэлцэл, чанар, байгаль орчинд ээлтэй байдал болон шинийг эрэлхийлэх гэсэн Группийн зарчимтай хэрхэн нийцэж байгаагаар нь үнэлдэг. Нэгэнт хөрөнгө оруулалт хийгдсэн төслөө стратегийн чиглэлээр хангаж, чиг үүргийн газрууд нь салбар компани бүрт тогтмол мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, хамгийн оновчтой гүйцэтгэл, өсөлтөд хүргэхийн тулд төслийн ерөнхий үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.