Бид сонгон шалгаруулалт явуулахдаа ЭРХ ТЭГШ, ШУДАРГА байх бодлого баримталдаг бөгөөд бидний зорилгод нэгдэж, өөрийгөө хөгжүүлэн, бизнесийн амжилтыг хамтдаа хуваалцах чин хүсэлтэй хүмүүсийг байнга эрэлхийлж байдаг.
БҮРДҮҮЛЭЛТ
Нээлттэй ажлын байрны зарыг дотооддоо болон олон нийтэд зэрэг зарлан бүрдүүлэлтийг хийдэг бөгөөд дотоодын ажил горилогч давуу эрхтэй оролцоно.
АНКЕТЫН ШАЛГАРУУЛАЛТ
Бүрдүүлсэн анкетуудтай танилцан зарлагдсан ажлын байрны шаардлагад нийцэж буй эсэхийг хянаж, анкетын шалгаруулалтыг хийнэ. Тухайн ажлын байранд тохирохгүй ч өөр бусад албан тушаалд тэнцэх магадлалтай ажил горилогчдыг нөөцөд бүртгэнэ.
АНХАН ШАТНЫ ЯРИЛЦЛАГА
Анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчдыг анхан шатны ярилцлагад урих бөгөөд ажлын байрны үндсэн шаардлагыг хангаж буй эсэх, байгууллагын соёлд нийцэн цаашид дасан зохицож чадах эсэхийг судлана.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ
Өмнөх шатанд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг шалгасан тест, шалгалт авна.
ТОДОРХОЙЛОЛТ АВАХ
Ажил горилогчдоос зөвшөөрөл авсны үндсэн дээр өмнө ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт авах нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг бөгөөд тодорхойлолт дээр хийсэн дүгнэлтээс шалтгаалан дараагийн шатны ярилцлагад урих эсэхийг шийдвэрлэнэ.
ШИЙДВЭРЛЭХ ЯРИЛЦЛАГА
Мэргэжлийн шалгалтанд тэнцсэн, сайн тодорхойлолттой ажил горилогчийг сүүлийн шатны ярилцлаганд урих ба ярилцлагад эцсийн шийдвэр гаргах удирдлагууд оролцоно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ
Ажил горилогчоос эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тэнцэх талаар холбогдох эмнэлгийн дүнэлтийг гаргуулж авна.
АЖЛЫН САНАЛ
Сонгон шалгаруулалтын бүхий л процесс, үе шатуудад тэнцсэн ажил горилогчид ажлын санал тавина.
Сонгон шалгаруулалтанд хоёр ба түүнээс дээш гишүүд оролцдог учир эцсийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй.