Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

1992 онд үүсгэн байгуулагдсан жижигхэн худалдааны компани нь өнөөдрийн Чоно Групп болтлоо өргөжин тэлсэн билээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай ажилтнуудын нөр их хөдөлмөр, хүчин чармайлт, бизнесийн анхдагч байж, бэрхшээлийг сөрж, эрсдлийг даван туулан, бизнесээ тууштай явуулах гэсэн бидний туйлын хүсэл маань амжилтын үндэс суурь болсон юм. Бид бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын холдинг групп болгож бүтцийн өөрчлөлт хийснээрээ Монгол улсын бизнесийн салбарт эзлэх байр сууриа улам бататгасан. Чоно Группийн салбар компаниуд нь бизнесийн олон салбарт ажиллаж байгаа бөгөөд дэлгэрүүлбэл үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, хөдөө аж ахуй, тээвэр зуучлал болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын сүүлийн 20 жилийн эдийн засгийн хурдацтай хөгжилтэй уялдан манай салбар компаниудын ашиг орлого нэмэгдсэн төдийгүй гадаадын болон дотоодын түншлэл, хамтын ажиллагааны талбарт дотоодын томоохон тоглогч болж чадлаа.

Бид Монгол улсдаа бий болгосон түүх болон дээрх салбаруудад хуримтлуулсан арвин туршлагадаа үндэслэн бизнес стратегийг боловсруулахдаа урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, “ирээдүйгээ төлөвлө” гэсэн хэтийн төлөвийг баримтлан ажилладаг. Үргэлж урагш тэмүүлэн, шинийг санаачлагч байснаараа бид бахархдаг. Ингэснээрээ Чоно Группийн салбар компаниуд бизнесийн салбар бүртээ жишиг тогтоосон. 

Бид бизнест үр дүнг чухалчилдаг бөгөөд үйлчлүүлэгч нартаа хэрэгцээтэй, найдвартай зөвлөгөө өгөн, тэднийг гүйцэтгэж буй ажлынхаа талаарх бүрэн зөв мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагч нарт бизнесийн өсөлт, сахилга бат, санхүүгийн өндөр гүйцэтгэл үзүүлэн ажиллаж байна. Манай үйлчлүүлэгчид бидний туршлага болон Монголд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаарх мэдлэгийг үнэлж биднийг сонгодог бөгөөд бид ч тэдний хэрэгцээ шаардлага, эрх ашигт нийцэхүйц үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэхийн төлөө хичээн ажилладаг. Бид түншлэлд гол анхаарлаа төвлөрүүлэн, итгэлийг чухалчлан ямагт сайжруулан боловсронгуй болгохын төлөө чармайн зүтгэнэ.

Чоно Холдинг болон нийт ажилтнууд, бизнесийн түншүүдийнхээ өмнөөс  та бүхэнтэй олон арван жил хөгжин цэцэглэсэн, сэтгэл сэргээж итгэл өгсөн, урт удаан үргэлжлэх бизнесийн харилцаатай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 

 

Хүндэтгэсэн, Төмөрхуягийн Энхболдсодон