Чоно Холдинг нь 26-н жилийн хугацаанд худалдааны бизнесээс хөрөнгө оруулалтын групп хүртэл хөгжсөн бөгөөд олон төрлийн зах зээлд тэргүүлэгч нь болсон.
2016

Лед дэвшилтэт технологийг өөртөө цогцлоосон зар сурталчилгаа, брэнд рекламны “Нийслэл Дэлгэц” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
2015

“Мишээл Мега Молл” ХХК-ийг үүсгэн байгуулж “Мишээл Барилгын Их Дэлгүүр”-ийг нээж үйл ажиллагааг эхлүүлэв.
2015

“Петровис Ресорсес” -той хамтран уул уурхайн салбарын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх “Палео Ресорсес” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
2012

“Чоно Финанс ББСБ”ХХК-ийг үүсгэн байгуулж санхүүгийн зээлийн 5 бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж эхлэв.
2011

Барууны ложистикийн шийдлийг нэвтрүүлэгч дотоод болон гадаадад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хийх “Тера Экспресс” ХХК-ийг үүсгэн байгуулав.
2010

“Мон-Элдорадо” ХХК-ийг Чоно Группийн эзэмшилд 100 хувь шилжүүлэн авч Үл Хөдлөх хөрөнгийн “Чоно Пропертийс” ХХК болгон нэрийг өөрчлөв.
2009

“Шинэст” ХК-д технологийн шинэчлэл хийснээр дэлхийн стандартад нийцсэн мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.
2006

Хөдөө аж ахуйн газар тариалангийн “ISTA” компанийг байгуулсан нь өдгөө Таван Эрдэнэ Групп нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2004

“ME Golf” төслийг хэрэгжүүлсэн нь Монгол улсын анхны мэргэжлийн гольфын талбай болон сургалтын төв болсон.
2001

Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөж “Мон-Элдорадо” ХХК-ийг үүсгэн байгуулан “Оргил”, “Хөгжил” хотхонуудыг 2001-2005 оны хооронд барьж байгуулан бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.
1997

Мод боловсруулах, барилгын модон хийц үйлдвэрлэх СОТ-3 төрийн өмчит компанийн хувьцааг худалдан авснаар “Шинэст” ХК болгон өөрчлөв.
1996

Арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг “Таван Эрдэнэ” ХК-ийн хувьцааг худалдан авч тус компанийг өмчлөн авав. Улмаар 1997 онд засаж тохижуулан анхны Барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны “Мишээл” дэлгүүрийг нээн ажиллуулсан нь өнөөгийн “Мишээл Барилгын Их Дэлгүүр”ийн эх суурь болсон юм.
1996
Барилгын засал чимэглэлийн “Чоно Тех” ХХК байгуулан тухайн үеийн томоохон үйлчилгээний салбар болох Саппоро дэлгүүр, Хид-1, Моторок, Холливуд зэрэг газруудын засал чимэглэлийг хийж гүйцэтгэж байлаа.
1995
Барилгын худалдааны чиглэлийн “Maxi-Home” компанийг байгуулав.