Хүний нөөцийн бодлого

Манай Групп хүний нөөцийн бодлогоороо улсдаа тэргүүлэгч байж, ажилтнууддаа ижил боломжийг олгон олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай хамт олныг бүрэлдүүлэхийн төлөө ажилладаг билээ. 

Бидэнтэй нэгдсэнээр танд олон боломжууд үргэлж нээлттэй байх болно.

Бизнесийн олон салбарт өөрийгөө сорих боломж

  • Манай Групп нь үл хөдлөх хөрөнгө, тээвэр зуучлал, уул уурхай, санхүү, худалдаа, үзэсгэлэн яармаг гэх мэт бизнесийн бүхий л салбарт хөрөнгө оруулан төсөл хэрэгжүүлдэг бөгөөд та бидэнтэй нэгдсэнээр Монгол Улсынхаа бүтээн байгуулалтанд гар бие, хувь нэмрээ оруулж салбар бүрт өөрийгөө хөгжүүлэн, таних боломжтой.

Таны мэдлэг ур чадвар, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх боломж

  • Таны мэдлэг, ур чадвар, бодит үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан нэмэгдэл цалин, ажилласан жил, тогтвор суурьшлаас хамаарсан нэмэлт урамшуулал зэрэг тогтвортой цалин хамгамжийн системийг танд санал болгож байна.

Ажлын таатай орчинд нөхөрсөг хамт олны нэг нь байх боломж

  • Нэгэн зорилго тэмүүллийн төлөө хамтдаа  
  • Бие биедээ дэм өгч, мэдлэг мэдээллээ хуваалцдаг
  • Эерэг дотно, өөриймсөг уур амьсгалыг буй болгосон орчин нөхцлийг бүрдүүлэхийг бид эрмэлздэг.