СПОРТ БОЛОН СОЁЛ УРЛАГ

  • 2001-2010 он хүртэл “Монголын бейсболын холбоо”-ны багш дасгалжуулагчийн цалин хөлс, бейсболын хэрэгсэл, тэмцээн, уралдааны зардлыг санхүүжүүлж байсан. 2001, 2005 онуудад Т.Энхболдсодон “Монголын бейсболын холбооны”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хугацаандаа Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 5-6 бейсболын клубыг байгуулсан байна.  Дэлхийн болон Азийн бейсболын холбооны жинхэнэ гишүүнээр элсэж, томоохон уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг 2 жилд нэг удаа Япон улсад сургалтад явуулдаг байснаас гадна 2006 оноос хойш энэ төрлийн тамирчдыг зэрэгтэй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн болно. 
  • “Монголын кикбоксын холбоо”-ны шигшээ багийн хүндэт ивээн тэтгэгчээр 2006-2014 он хүртэл ажиллаж байсан бөгөөд тамирчдын бэлтгэлийн тоног төхөөрөмж болон баг тамирчдын тэмцээний аялалын зардлыг бүрэн хариуцдаг байсан. Тус холбоо нь нийтдээ 12-35 насны 100 гаруй гишүүнтэй. Шигшээ баг нь олон улсын тэмцээн, уралдаанд байнга амжилттай оролцдог бөгөөд хамгийн сүүлд Тайланд болон Украйнд болсон тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл медалийг эх орондоо авч ирсэн билээ.
  • Помогите нам-1 Монголын уран сайхны инээдмийн киног 100 хувь ивээн тэтгэсэн.
  • Шилдэг уран бүтээлч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” бүрэн хэмжээний уран сайхны киноны Ерөнхий ивээн тэтгэгчээр Чоно Финанс ББСБ оролцов.
  • Б.Шүүдэрцэцэгийн “Цасан ширхэг” аудио номыг хэвлүүлэх ажлыг ивээн тэтгэв.
  • Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ОХУ-н Санкт-Петербург хотод уламжлал болгон зохиогддог Ус, Цаг Уурын Их Сургуулийн нэрэмжит ГИДРОМЕТ-2014 сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх 4-р тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцов.