ШИНЭСТ ХК

 

Монгол дахь мод боловсруулах анхны үйлдвэрүүдийн нэг болох СОТ-3 нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан улсын үйлдвэрийг 1997 онд хувьчилж "Шинэст" ХК болгон өөрчилсөн. Хувьчилж авснаараа орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийж Европын стандартад хүргэсэн.

Шинэст үйлдвэр нь Сибирийн хар болон нарсан модоор чанарын өндөр түвшинд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд үүнд Карказан болон наамал дүнзэн байшин, вакум цонх, модон хаалга, модон байшингийн гадна дотор өнгөлгөө, наамал дүнз болон бусад төрлийн модон бэлдэцүүд орно.