МИШЭЭЛ МЕГА МОЛЛ
Мишээл Мега Молл
Мишээл Мега Молл ХХК нь 2015 оны долдугаар сард Монгол Улсын барилгын материалын анхны их дэлгүүр болох зорилготойгоор үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь барилга, дэд бүтэц, үйл хөдлөх хөрөнгийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын тулгуур багана болж, бүгдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн анхны бүтээн байгуулалт юм.
Нийт 21 мянган метр квадрат талбайтай, хоёр давхар тус барилга нь дэлхийн тэргүүлэх брэндүүдийг нэгтгэж, тус байгууллагуудад өөрийн бараа, бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг олгож байна.
ШОУРҮҮМИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- Ариун цэврийн өрөөний тоноглол
- Чулуун хийц, плита, бетон хийц
- Шал, хивс, хивсэнцэр
- Хаалга
- Будаг
- Дээврийн материал
- Заслын материал
- Хөшиг
- Гэрэлтүүлэг
- Обой
- Цахилгаан
- Шилэн хийц
- Декор
- Интерьер дизайн
- Фасад
- Хөдөлмөр хамгаалал, багаж тоног төхөөрөмж
- Сантехник
- Агааржуулалт, салхивч гэсэн бүтэцтэйгээр дэлхийн дунд болон дундаас дээш түвшний брэндийн албан ёсны диллер, дистрибьюторын эрхтэй 120 орчим компани, хэрэглэгчдийн ажлыг хэмнэх үүднээс банк болон үүрэн холбооны компани, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мишээл Мега Моллд байрлах нэг цэгийн үйлчилгээний төв нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэд болон хувийн байгууллагуудын цагийг хэмнэсэн үр дүнтэй, бүтээмжтэй үйлчилгээг хүргэсээр ирсэн. Нийслэлийн нэгдсэн нэг цэгийн үйлчилгээ нь Засгийн газрын зүгээс санаачилсан төв бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, ил тодоор хүргэх зорилготой юм. Нийслэлийн нэгдсэн Нэг цэгийн үйлчилгээний төв нь нийт 29 төрлийн агентлагаас бүрдсэн бөгөөд эдгээр нь 287 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
ТАНИЛЦУУЛГЫН ТАНХИМ
Барилгын болон заслын шинэ материалын танилцуулга орон сууц, төслийн танилцуулга, дотоод заслын хэв маяг, орчин үеийн барилгын өнгө төрх гэх мэт барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хурал зөвлөлгөөн зохион байгуулахад зориулагдсан хурлын танхимыг барихаар төлөвлөн ажиллаж байна.
Уг хурлын танхим нэг удаад 100 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд лэд дэлгэц, техник тоног төхөөрөмж, сургалт семинарын зориулалттай ширээ сандалаар тоноглосон танхим болох юм.
МОНГОЛЫН ДИЗАЙНЕРУУДЫН ХОЛБОО-ны "IDEA CENTER"
Бид Монголын дизайнеруудын холбооны интерьер дизайнеруудтай хамтран ажиллаж, хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн барилгын бүх төрлийн загвар, засал чимэглэлийн интерьер зургийг гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл та Мишээл Мега Моллд хүрэлцэн ирээд интерьерийн зургаа гаргуулан, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг бид олгож байна.
МММ Трейд
МММ Трейд ХХК 2016 оны арванхоёр дугаар сард үүсгэн байгуулсан. Тус компани нь Монголын барилгын материалын худалдааг дэлхийн жишигт нийцүүлэн тав тухтай цэвэрхэн орчинг бий болгон үйл ажиллагааг эхлүүлж тэргүүлэх зэрэглэлийн борлуулагч болох зорилготой.
МММ Трейд ХХК-ийн Хайпермаркет нь хөгжингүй орнуудын өөртөө үйлчлэх барилгын материалын дэлгүүрийн хэв загварыг хадгалсан, барилгын засал чимэглэл хийхийг зорьсон хэн бүхэнд зориулагдсан Монголдоо анхны хэмээх тодотголтой дэлгүүр билээ.
МММ Трейд нь хувь хүн, албан байгууллага, заслын бригад, барилгын томоохон компаниудтай худалдааны шинэ туршлага солилцон хамтран ажиллаж байна.
Худалдааны зөвлөхүүд өөрийн бараа бүтээгдэхүүний талаар цогц мэдээлэл өгч, өөриймсгөөр зөвлөж, хэрэглэгчийг нэгт тавин ажиллах болно.
МММ Трейдийн Менежмент, борлуулалтын баг 34 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдэнд орчин үеийн бараа бүтээгдэхүүний талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор тогтмол сургалт явуулдаг. Ингэснээр хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн барааг санал болгож, баталгаатай, найдвартай зөвлөгөө өгөх юм.
Бизнес нь дараахь үндсэн чиглэлтэй:
- Хайпермаркет (DIY дэлгүүр)
- Барилгын материалын бөөний худалдаа /төслийн борлуулалт/
Хайпермаркет нь 1.5га гадна талбайтай бөгөөд барилгын компаниуд эндээс элс хайрга, мод, банз, тоосго, арматур зэрэг том оврын барилгын материалыг худалдаж авах боломжтой юм.
Нийлүүлэгчийн бодлого:
- Манай нийлүүлэгчийн бодлого нь жижиг, дунд бизнесүүдтэй харилцан ашигтай хамтын ажиллагаатай байж, хэрэглэгчдээ орчин үеийн, шинэлэг, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахад чиглэдэг.
- Хамтын ажиллагаатай бэлтгэн нийлүүлэгчид нь салбартаа туршлагатайгаас гална найдвартай бараа бүтээгдэхүүнээр манай хайпермаркетыг тасралтгүй хангаж байна.