Process | Company | Description | Open Date | Close Date |
---|---|---|---|---|
Мишээл Групп ХХК | Компанийн санхүү, НББ-ийн багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, удирдлагыг шаардлагатай тайлан мэдээллээр хангах, шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлэх; | 2018-08-07 | 2018-08-16 |
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн санхүү, НББ-ийн багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, удирдлагыг шаардлагатай тайлан мэдээллээр хангах, шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлэх;
-
Компанийн бизнес төлөвлөгөөний тоон зорилт, жилийн төсөв, төлөвлөгөөг боловсруулах нэгтгэх, нэгдсэн төсөв, төлөвлөгөөний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих, шинжилгээ хийх, тайлагнах;
-
Компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, хяналт тавих, тайлагнах, санал боловсруулах;
- Санхүү, НББ-ийн тайлангуудыг цаг хугацаанд нь гаргах, тайлагнах;
- Санхүү, НББ-ийн бодлого, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Нягтлан бодох бүртгэлээр бакaлавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Ерөнхий нягтлан бодогчоор 5 дээш жил ажилласан;
- Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй;
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй;
- НББ, нийгмийн даатгал, татвартай холбоотой буюу салбарын хууль зүйн өргөн мэдлэгтэй;
- Худалдаа, түрээсийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Шаардагдах ур чадварууд:
- Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх;
- Багаар хамтран ажиллах, манлайлах, удирдан зохион байгуулах;
- Шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай;
- Ёс зүйтэй, нягт нямбай;
- Өөрийгөө илэрхийлэх, бусдад хүндэтгэлтэй хандах зэрэг харилцааны ур чадвартай;
Бусад
Салбар: Санхүү эдийн засаг, Нягтлан бодох
Түвшин: Дээд шатны удирдлага
Төрөл: Бүтэн цагийн
Цалин: 1,800,000 - 2,500,000
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Блью Скай Цогцолбор, 20 давхарт
Утасны дугаар: 70111517, 88112294
Факс: 70111588